Бүсгүй та илүүдэл жиндээ шаналдаг бол энгийн аргаар турахыг зөвлөж байна.
1.Элсэн чихэр, гурилан бүтээгдэхүүн, өөх тосыг хязгаарла.
2.Max, жимс, хүнсний ногоо нь хооллолтын үндэс болно.
3.Өдөрт 5 удаа бага порцоор хоолло. Өглөөний цай, үд дундах зоог, өдрийн хоол, үдээс хойших цай зэрэгт махан хоол байхгүй. Хэрчим хар талх, ногооны салат гэх мэт хөнгөхөн зууш орохыг хэлнэ. Оройн хоол ч хөнгөхөн байдлаар, бага порцтой байхад анхаар. Өдрийн хоолонд заавал 1, 2-р хоол байх албагүй. Нэг өдөр 2-р хоолыг идсэн бол нөгөө өдөр нь 1-р хоол гэх зэргээр ээлжил. Өглөөний цайг ганц ширхэг чанасан өндөг, хэрчим талхаар хязгаарлаж болно.
4.Хөдөлгөөний идэвхжилт байх ёстойг мартуузай. Заавал спорт биеийн тамираар хичээллэхдээ гол нь биш. Явган явах, гэрийн ажил хийх, шал угаах зэрэг нь биеийн жинг хэвийн байлгахад тустай.
5.Огцом турах, эм тариа гель хэрэглэх мэтийн химийн аргаар турахаас зайлсхий. Ийм маягаар биеийн жингээ хасах нь эргээд амархан жингээ эргүүлэн авахад нөлөөлдөг. Тиймээс аажим турах нь эрсдэлгүй бөгөөд эргэж таргалдаггүй сайн талтай.
6.Урилга заллагатай баярын ширээний зоогонд болгоомжтой ханд. Энэ үед хэтрүүлж идэхээс зайлсхий. Харин өөрт ашигтай ногооны салат, жимс зэргийг арай илүүхэн хүртчихэж болно.
7.Хүссэн үр дүндээ хүрсэн ч зөв хэв маягийн амьдралаа орхиж болохгүй.