Алдартай загвар өмсөгч Ирина Шейк саяхан сүйт залуу Криштиан Роналдогоос салсан. Гэтэл одоо түүнийг казах эртэй холбоотой гэсэн шуугиан дэгдлээ.
Тэр баян казах эрийн нэрийг Бекмухамбет Ниязымбетов гэж олон сонин хэвлэлд бичжээ. Энэ дуулиант мэдээний сургаар сурвалжлагчид Казахстан орж, Бекмухамбет Ниязымбетовын талаар мэдээ цуглуулж эхлэв.
Бекмухамбет Ниязымбетов гэдэг хүн үнэхээр Казахстаны Астан хотод амьдардаг юм байна. Гэхдээ тэр Иринатай ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.
Тэр бүү хэл казах эрд зөвхөн махлаг, тарган хүүхнүүд таалагддаг гэнэ.
Харин эдгээр зургийн тухайд гэвэл Ирина Шейк зүгээр л ажлаа хийж яваа нь тэр аж. Тэгээд ч Криштиан Роналдогоос салахаас бүүр өмнө Ирина Шейк Хавайн арлууд дээр цуврал зураг авалтад оролцсон юм байна.