Орц: Броколи, (цэцэгт ногоон байцаа) давс, масло, хар перец
Бэлтгэх: Броколигоо угаагаад цэцэг, ишийг нь салгана. Ишийг хуруу зузаантай хэрчиж бэлтгэнэ. Хайруулын тавагны ёроолд хэрчиж бэлтгэсэн ишнүүдээ өрөөд усаа нэмнэ.
Бага зэрэг давсаар амтлаад цэцгүүдийг нь тараан нэмээд жигнэнэ. Масло нэмээд хар перецээр амтлана. Үүнийг агшаасан будаа эсвэл гоймонг хамт хольж болно. Мөн махыг тусгайд нь шарж болно.