Улаан өнгийн Японы үндэсний хувцас болох кимоног өмсч, даруухан инээмсэглэсэн байдалтайгаар урласан уг хүүхэлдэй тус музейд энэ сарын 29-ний өдрийг хүртэл байх юм байна.
Энэ онд Хиллари Клинтоны хувьд томоохон сорилттой тулгараад буй. Дэлхийн хамгийн хүчирхэг улсын төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөж байгаа эмэгтэйг дуурайлган хийсэн хүүхэлдэй гэдгээрээ ч уг бүтээл олны анхаарлыг ихээр татаж байгаа гэнэ. АНУ-ын экс Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хэрвээ сонгуульд ялбал тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох билээ.
“Кюгэцү” дэлгүүрт Хиллари Клинтоны хүүхэлдэйгээс гадна энэ онд зохион байгуулагдах тив дэлхийн томоохон тэмцээнүүдэд амжилт гаргах магадлалтай гэж нэрлэж буй Японы шилдэг тамирчдыг дуурайлган хийсэн хүүхэлдэй ч мөн тавигджээ. Японы “Кюгэцү” компани нь тус улсын хамгийн алдартай хүүхэлдэй үйлдвэрлэгч юм.
Эх сурвалж: www.mminfo.mn