УДЭТ-н жүжигчин МУСТА Г.Отгонцэцэгийг жинхэнэ хайраа оллоо хэмээн сүүлийн үеийн хэвлэлүүдээр шуугих болсон билээ. Түүнийг МУГЖ Г.Ариунбаатартай хайр сэтгэлийн холбоотой болсон гэсэн энэ мэдээлэл цацагдсан ч үүнийг тэд үгүйсгэсэн. Энэ яриа үүсэх гол шалтгаан нь тэд “Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжгийн гол дүрд хамтран сарын 10-нд тоглогдох юм байна.Тус жүжгийн зохиолыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын ерөнхий найруулагч, зохиолч С.Баярсайхан бичиж, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш ажиллажээ. “Гоолингоо” дуулалт жүжгийн гол дүрд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг нар тоглох юм байна.Г.Отгонцэцэгмэргэжлийн дуучидтай хамтран тоглож байгаа учраас гологдохгүйг хичээж бүх авьяасаа дайчлан ажиллаж тун чиг завгүйяваа гэнэ.Уг жүжиг түүний анхны томоохон дуулалт жүжиг аж.
Д.Саруул: FactNews.mn