Нэг. Найз залуу, эр нөхрөө өөр бүсгүйтэй хардаж, уурлаж бухимдан хэрүүл маргаан үүсгэх. Хардалт бодитой байсан ч ухаалаг эмэгтэй юуны өмнө шалтгааныг нь олохыг чухалчилдаг.
Хоёр. Аав ээж, ах дүү, төрөл төрөгсдийг нь доромжилж гутаах. Ямар ч ширүүн хэрүүл гарсан ухаалаг эмэгтэй удам судар, гарал үүслийг нь хөнддөггүй.
Гурав. Бусадтай харьцуулж доош нь хийх. Ухаалаг эмэгтэй хэзээ ч энэ сэдвийг хөнддөггүй. Хөрш Дорж машинтай болсон байг л даа. Гэвч нөхөрт чинь үүнээс илүү чадвар авъяас байгааг бүү үгүйсгэ.
Дөрөв. Найз нөхдийнх нь дунд маргаан үүсгэх, тэдний хажууд зэмлэх, чанга дуугаар буруутгах. Туршлагатай эмэгтэйчүүд бусдын хажууд өөрийн залуу /нөхөр/ – гаа хэзээ ч /түүний буруу байсан ч/ зэмлэдэггүй.
Тав. Найз залуу /нөхөр/ – гаа өмчлөх гэж зүтгэх найз нөхөд, дуртай хоббигоос нь холдуулах гэж муйхарлах. Ухаалаг эмэгтэй нөхөр, найз залуугийнхаа дуртай хоббиг зөв тийш нь залахад дэмжлэг үзүүлэх, найз нөхдөө сонгоход нь тусалдаг. Тэр хэзээ ч өөртөө бүх анхаарлыг нь хандуулах өмчлөх гэж зүтгэдэггүй.