Монгол улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн ганц гарын шавь дуучин Л.Насанбуян эх орондоо иржээ.
Түүний шавь Universe best songs наадмын шилдэг оролцогчдын нэг бөгөөд Улсын филармоний гоцлол дуучин Л.Насанбуян гэдгийг мэдэх биз ээ. Хүүхэд насаа Баянхонгор аймагт өнгөрүүлсэн тэрээр 2004 онд СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангид элсэн орж, 2005 онд “Оддын эрэлд-2” шоу нэвтрүүлгийн ялагч болж байсан авьяаслаг бүсгүй. “Universe best songs 2012” наадмын хоёрдугаар байранд шалгарч, Солонгос улсад суралцах эрхтэй болж, жил груйн өмнө хилийн дээс алхсан түүний уран бүтээлийн төлөвлөгөө өөрчлөгдсөн аж. Тэгэхээр тун удахгүй шинэ уран бүтээлээ сонсогчдод хүргэх гэнэ. Хаа ч явсан цуг багш, шавь хоёр өчигдөр болсон “United Colors of Benetton” брэндийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн юм. Дуучин Сараа үндэсний хэв маягийг хадгалсан хар даашинзаар гоёсон байв
Unen.mn