Анхны охин Блу Айвигаа төрүүлээд ганцхан сар болж байгаа дуучин Бэйонси өнгөрөгч Даваа гаригт анх удаа олны өмнө гарч ирлээ. Тэрээр нөхөр Жэй Зигийн Нью-Йоркийн Карнеги Холлд Шаун Картер Тэтгэлэгт хөтөлбөрийн сан болон “Юнайтэд Вэй”-д зориулан зохион байгуулж буй буяны тоглолтонд ирэхдээ бариун даашинз, өндөр өсгийтөө өмсөн ирсэн нь үнэхээр тэнд цугласан зочид, сэтгүүлчдийг алмайруулсан байна. Эхний өдөр тэрээр Элис Темперлигийн улаан даашинзаар гоёсон бол, хоёр дахь өдрөө бариун хар даашинзыг Chanel-ийн цүнх, Gucci-ийн шаахайтай хослуулан өмсчээ. Харин түүн дээрээ Lorraine Schwarts-ийн гоёл чимэглэл зүүсэн байна.