Нондин “Хар хун” киноны балетчин бүсгүй Нинагийн дүрээр “Оскар” гардсан Натали Портман улаан хивсэн дээгүүр найз залуу, хүүхдийнхээ эцэг Бенжамин Мёльпегийн хамт алхлаа. Тэрээр ноднин “Оскар” хүртсэнээсээ хойш анхны хүүхдээ өлгийдөн авч, улмаар жилийн хугацаанд нэг ч кинонд тоглолгүй хувийн амьдралдаа анхаарлаа хандуулсан юм. Натали Портман хүүхдийнхээ эцэг Бенжамин Мёльпетэй одоо хүртэл гэрлээгүй байгаа билээ. Бенжамин Мёльпетэй Натали “Хар хун” киноны зураг авалтын үеэр танилцаж дотноссон бөгөөд өнгөрсөн “Оскар”-ын үеэр хөл хүндтэй улаан хивс дээгүүр алхсаныг та санаж буй биз ээ.