“Хээ”-нцэр. Энэ хавар авах хувцасны чинь хээнүүд ойлгомжгүй, олон өнгө холилдсон байх тусмаа чамайг илүү “хээ”-нцэр харагдуулах болно. Үүнийг Английн өдөр тутмын хувцасны нэрт брэнд Miss Selfridge баталж байна. Эртний овог аймгийн шовх хээ, зэлэг амьтдын арьсны холимог хээ, гинжин хэлхээн зурагтай эрээн хээ…бүгд хээ-нцэр!