Сайн байна уу? Би одоо 22 настай, эмэгтэй. Энэ жил төгсөх курсын оюутан байна. Надад нэг сэтгэл зовоосон асуудал гараад Хэнд хандаж, яаж зөвлөгөө авахаа мэдэхгүй явсаар эцэст нь сэтгэлээ хуваалцаж захидал бичиж сууна.
Би өнгөрсөн зун ажлаар хөдөө явж байгаад нэг залуутай танилцаад түүнтэйгээ уулздаг болсон юм л даа. Тэр минь хотод нэгэн банкинд ажилладаг, төрсөн нутагтаа амралтаараа очсон царайлаг залуу байсан. Одоо ч би түүнтэйгээ холбоотой хэвээрээ байгаа.
6 сард анх танилцсан цагаас хойш 11 сар хүртэл найзын холбоотой, бие биенийхээ ажил дээр очиж хамт гадуур зугаалж явсаар хэн хэн нь бие биедээ сайн болсон байх гэж би боддог. Тэгээд би түүний төрсөн өдөр болох 11 сарын 12 нд баяр хүргэж ажлаас нь авахаар очсон юм.
Тэр төрсөн өдрөө зөвхөн надтай хоёулахнаа байхыг илүүд үзсэн учраас би ч түүний саналыг хүндэтгэн гэр лүү нь хамт очсон юм. Гэр нь их эмх цэгцтэй сайхан уур амьсгалтай санагдаж байсан. Тэгээд бид 2 төрсөн өдрийн ширээг өөрсдөдөө зориулж засаад хоол идсэний дараа зурагт үзэхээр буйдан дээр суулаа.
Намайг эхлээд өөртөө зөөлнөөр налуулан тэврээд эрүүг минь хуруугаараа дээшлүүлэн уруул дээр минь үнсэхэд зүрхний цохилт маш ихээр хурдсаж байсныг би одоо ч ил санаж байна. Яг тэр өдөр л би түүнтэй бэлгийн харьцаанд анх орсон юм. Ингээд бид 2-ын харилцаа улам батжиж сайхан болох байх гэж би тухайн үедээ төсөөлж байтал эсэргээрээ зүйл болсон нь хачирхалтай ч юм шиг эсвэл би түүнд таалагдаагүй юм болов уу.
Өнөөдөр 3-р сарын 5-ны өдөр. Тэр залуутай би одоо ч уулздаг хэвээрээ, манайд ч хэд хэд хонож байсан, сая 2 хоногийн өмнө ч манайд хамт хоносон. Би гэртээ нэг эрэгтэй дүүтэйгээ хамт байдаг юм л даа. Магадгүй түүнээс санаа зовдог байхаа гэж бодсон ч бас арай л сонин. Наддтай тэр өдрөөс хойш бүр нэг ч удаа унтаагүй гэвэл яах уу. Зүгээр л үнсдэг тэвэрдэг. Хамт 2-уулаа байхад ч оролддоггүй эрэгтэй хүн мөртлөө энэ л надад их сонин санагдах юм. Тэр яг надтай ямар холбоотой байх гээд байгаа юм бол ийм асуудал тулгарч байсан үе танд бий юу?
Miss.mn