Нэг их хийсэн уран бүтээлгүй хэрнээ байнга бусдын анхаарлын төвд байж, хэвлэл мэдээллийн бай болж байдаг бүсгүй бол Ким Кардашиан. Тэрээр дуулах, бүжиглэх, жүжиглэхийн аль нэгийг хөөгөөгүй ч “Dancing with the stars”, “America’s next top model” шоунд оролцож, өөрийнхөө хэт задгай амьдралын хэрэгтэй, хэрэггүй мэдээллээр шар хэвлэлүүдийг тэтгэж байдаг.
Харин түүний энэ байнга үргэлжилж байдаг дуулиан шуугиан бусдын анхаарлыг татдаг ч гэсэн бас залхаадаг гэдгийг “Forbes” сэтгүүл нотоллоо.
Учир нь тус сэтгүүлээс “Дэлхийн хамгийн залхмаар од”-ыг шалгаруулах санал асуулга явуулсан бөгөөд уг шалгаруулалтыг Ким Кардашиан 65 хувийн саналтайгаар тэргүүлсэн бөгөөд түүний хоёр дүү ч энэ жагсаалтын эхний тавд бичигджээ.
Харин Кимийн араас буюу хоёрдугаар байранд Линдсей Лохан орсон бөгөөд энэ нь тус сэтгүүлээс уг санал асуулгын дүнг тийм ч гайхмаар биш харин ч оновчтой үр дүнтэй гарсан хэмээн бичжээ.
Н.Хувьзаяа www.secret.mn