Давс бидний өдөр тутмын хэрэглээ. Бүх хоолонд давс хэрэглэдэг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэх нь хор болдог гэдгийг анхаараарай.
Насанд хүрсэн монгол хүний давсны дундаж хэрэглээ 7,3 гр байх ёстой гэсэн судалгаа байдаг байна. Эндээс монголчууд давсыг хэтрүүлэн хэрэглэдэг нь харагдана.
Гэтэл насанд хүрсэн хүн өдөрт 5 гр-аас бага давс хэрэглэх ёстой гэж ДЭМБ-аас зөвлөж байна.
Энэ нь нэг жижиг цайны халбага ч хүрэхгүй хэмжээ гэдгийг сайн тогтоогоорой.
Давсны хэрэглээг багасгахын сайн тал
-Цусны даралт буурна. Даралт буурснаар наснаас тань үл хамааран зүрх судасны өвчин үүсэх, цус харвалтаас сэргийлнэ.
-Хэрэв та даралт ихтэй бол хоолныхоо давсыг жаахан хасахад л дөрвөн долоо хоногийн дараагаас эхлэн үр дүнг нь мэдрэх болно.
-Амтлах мэдрэмж сэргэж , хоолны жинхэнэ амтыг мэдрэнэ. Бидний идэж буй давсны ихэнх нь худалдан авдаг талх, хиамш, дарсан хөргөст хэмх, кетчуп, лаазалстан бүтээгдэхүүн, самар зэрэгт агуулагддаг гэдгийг санаарай.
Давсны хэрэглээг бууруулах арга
-Бага насны хүүхдэд эхнээс нь давс, сахаргүй хоол өгч хэвшүүлэх
-Давсгүй цай ууж, заншихаас гадна хүнс, хоол бэлдэхдээ давсны хэмжээг өдөр өдрөөр, бага багаар бууруулаарай.
Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгыг сонголт хийхээсээ өмнө сайн унших нь зүйтэй. Жишээ нь, 100 гр бүтээгдэхүүнд 0,3 гр болон түүнээса бага хэмжээтэй давс орсон байх ёстой.