Таван настай хүүгээс чи 2 настай дүүдээ цусаа өгч чадах уу? Дүү нь хүнд өвдсөн байна гэж асуухад жаал би чаднаа гэж хэлээд цусаа өгөхөөр болжээ. Хүү цусаа өгөөд хэвтэж байхдаа айдастай хэрнээ чимээгүйхэн “Эмчээ би хэдэн минутын дараа үхэх үү?” гэж асуужээ…
Жаал хүү цусаа өгвөл үхдэг гэж бодсон ч зөвшөөрсөн байх юм. Хүн хүнээ хайрлах сэтгэлээ гэж… /Энэ түүх хэдэн жилийн өмнө нийгмийн сүлжээгээр их тарсан боловч уншаагүй хүмүүс байх ч магад гээд дахин постлов. Яг ийм түүх хэзээ, хаана болсоныг бүү мэд. Гэхдээ л ахын сэтгэл, хүүхдийн сэтгэл ийм л ариухан билээ/