“Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг-2012” өнгөрсөн баасан, бямба гаригт боллоо. “Чингис” зочид буудалд болсон үзэсгалэнд “Каплан” группт салбар болох Англи улсын шилдэг есөн их сургууль, Америкийн шилдэг гурван их сургууль оролцож, Англи, Америк, Австрали, Канад, зэрэгулсын42хотод байрлах салбар сургуулиудаа танилцуулсан юм.
“Каплан” группнь 74 жилийн хугацаанд гурван сая гаруй оюутныг шалгалтад бэлтгэж, 170 гаруй орны сая сая оюутныг төгсгөсөн аж. АНУ-ын их сургуулиудад амжилттай суралцсан ойутнуудад дүнгийн голчоос хамааран тэтгэлэг олгох боломжтой бөгөөд сурч буй яицад 01%’тны дүн нь ахиж байх ёстой гэсэн нөхцөлтэй юм байна.
Их сургуульд элсэн орох IELTS-н шалгалтын хэлний бэлтгэл Лондон хотод тав, найм, есдүгээр сард эхэлдэг ба сургалт зургаан долоо хоногийн хугацаатай үргэлжилдэг гэнэ. Энэхуү бэлтгэлд суухад 1.6 сая төгрөг шаардлагатай.
Б. ЭРДЭНЭЧИМЭГ
/Өдрийн шуудан/