Холливудын нэрт жүжигчин Николь Кидман болон Клив Оуэн нар W сэтгүүлд зургаа авахуулжээ. Тус сэтгүүлд 50, 60-аад оны сонгодог загваруудыг илтгэн харуулахыг зорьсон бөгөөд амжилттай болсон. Тэрбээр уг сэтгүүлд авхуулсан зурагт нийтлэлүүд нь ирэх сард нийтлэгдэх юм байна. Мэргэжилтэнүүд: Австрали гаралтай Николь Кидманыг өөр өнцгөөс харуулсан сайн гэрэл зураг болсон гэсэн бол Николь Кидманыг ихэмсэг бардам, классик, өөртөө итгэлтэй байдлыг илтгэжээ гэж дүгнэсэн байна. Дашрамд дурьдахад тэдний хамтран тоглосон Hemingway & Gellhorn хэмээх кино ирэх сард албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Уг кино нь 1936-1939 оны Испанийн иргэний дайны үеийг харуулах аж.
/Тайм/