Алжир Улсад сүйт залуу нь эхнэрээ оо энгэсэггүй хараад айсандаа шүүхэд ханджээ. Авааль гэргий нь нүүрнийхээ будгийг цэвэрлэсний дараа мань хүн эхнэрээ таниагүй гэж шүүгчид хэлсэн байна.
Хурим хийхээс өмнө эхнэр нь маш үзэсгэлэнтэй, дур булаам нэгэн байсан ч хуримын маргааш өглөө сэрээд хартал цочмоор амьтан байсан гэнэ. Айсандаа тэр эр хажууд нь хулгайч эмэгтэй хэвтэж байна хэмээн боджээ.
Сэтгэл санааны хохирол амссан, хулхидуулсан эр 20 мянган долларын нөхөн төлбөр шаардаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn