Америкийн дуулж, бүжиглэдэг охидын хамтлагуудын нэг асан The Pussycat Dolls эргэн нэгдэхээр төлөвлөж байгаа аж. 2010 онд тус хамтлаг тарсан билээ. Гишүүн бүр нь бие даасан карьерыг илүүд үзсэнээс гадна гоцлол дуучин Николь Шерзингер нь бие даан од болохыг хүссэн гэж үздэг юм. Үнэхээр л хамтлагийн гишүүдээс зөвхөн Шерзингер бүсгүй л хол явах байсан нь мэдээж. Удахгүй тэр бие даасан шинэ цомгоо толилуулах гэж байгаа гэнэ. Алдаа гаргасан гэдгээ ойлгоод хамтлагийн гишүүд эргэн нэгдэх талаараа яриа хэлэлцээр хийж байгаа сурагтай.