Итали улсын төв Венецииг хайрын хот гэдэг бөгөөд Адриатын далайн хойд эргийн намагтай элсэн тохойд байдаг. Тус газрыг байгаль эх өөрөө бүтээсэн, далайн эргээс тасарсан элсний бөөгнөрөлөөс үүсч, дундуураа олон суваг шуудуу бий болгосон жижиг арлууд юм. Хотын дотор автомашин, автобус харагдахаасаа илүү том, жижиг завь олж харах нь олонтай. Венец хотын билэг тэмдэг болсон зүйл нь аялагч, жуулчид зугаалахад зориулагдсан хөнгөн завь бөгөөд ихэнх хүмүүс тус хотыг завь, усгүйгээр төсөөлдөггүй билээ.
Мэдээж Венецийн эртний үеийн дүр төрх, нарийхан тахир гудмууд тус хотыг илүү романтик болгодог, энд хосууд хайр дурлалдаа үнэнч гэдгээ батлах олон газрууд бий. Усны автобус буюу Яапоретто-оор Мураногийн арлын ойролцоо хамтдаа зугаалж, шингэх нарын туяанд хайрын үгээ харамгүй нэгэндээ зориулан явах боломжтой.
А.Док