Энэ удаагийнхаа дугаарт хүүхдийн нэмэлт хоол хийх аргачлалаас хүргэж байна. Орц:
-Төмс дунд зэргийн нэг бүтэн 1/2
-Цөцгийн тос хоолны халбага 1/2
-Гурил цайны халбагаар 1
-Сүү хоолны халбагаар 2
-Өндөгний шар 1/4ш
-Яс эсвэл махны шөл шаазан аягаар нэг
Бэлтгэх арга:
Төмсөө арилгаж угаагаад шөлөнд чанана. Чанасан төмсөө халуунаар нь сайтар нухаж шөлөндөө бага багаар хийж зориулалтын хутгуураар сайтар цохиж хутгана. Дээрээс нь халуун сүүнд найруулсан өндөгний шарыг нэмж бэлэн болгоно. Өгөхдөө цөцгийн тос хийж өгнө. Хүүхдэд 6-7 сартайгаас нь нэмэгдэл хоолонд өгнө.