Украин гаралтай жүжигчин, загвар өмсөгч Милла Йовович Монголоор аялах хүсэлтэй тухай “Bangshowbiz” мэдээлэв. Тэрбээр дөрвөн настай охин Ивэр Гарбогийнхоо хамт Монгол, Непалаар аялж, түүх соёл, онцлогтой нь танилцахаар аяллын төлөвлөгөө гаргасан байна.
Милла “Охин минь өсөж, амьдралтай нүүр тулах цаг нь ирж байна. Түүнд би нэгэн хэвийн уйтгартай амьдралаас илүү гайхалтай газар, соёл иргэншил дэлхий дээр байдаг гэдгийг мэдрүүлэхийг хүссэн” хэмээжээ. Гэхдээ тэрбээр аяллаа ойрын нэг жилд эхлэх бодолгүй байгаа аж.
Өдгөө 35 настай Милла Йовович “Resident evil” цувралд тоглосноор Холливудад хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Сонирхуулахад, тэрбээр “Максим” сэтгүүлээс нэрлэсэн хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн нэгээр тодорсон юм.