Хошин урлагт эрчүүдээс дутуугүй чадварлаг гэдгээ харуулж чаддаг чадварлаг жүжигчдийн тоонд “Шинэ үе” продакшны царайлаг авьяаслаг жүжигчин Д.Оюунтуул, Маск продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг багтана гэвэл маргах хүн үгүй биз ээ. Энэхүү бүсгүйчүүд продакшныхаа чимэг ч гэж хэлж болох юм.
Ганц бие амьдралыг илүүд үздэг сайхан бүсгүйчүүд маань СУИС-ийн магистр, тэр дундаа театрын найруулагч мэргэжлээр суралцаж байгаа аж.Тэд оюутан цагийн найзууд.
Харин энэ удаад нэг ангид нэг мэргэжлээр суралцаж байгаа тэднийг хэн нь сайн найруулагч болох бол гэдэгт мөрий тавьсан нэгэн ч байгаа аж. Ямартаа ч, тэд тус тусын продакшндаа харьяалагдан үзэгч олноо инээдээр чимж байгаа ч цаашид дүр бүтээх ажлаа уран бүтээл найруулах ажлаар солих эсэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.
Э.СУВД /Shuud.mn/