“Х-Түц” хамтлагийн жүжигчин Бархүү сүүлийн үед нэлээд завгүй явах болсон. “Худалч залуу” гэх инээдмийн киног продюссерлэн, гол дүрд нь тоглосон. Тэрээр багадаа нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэнэ.
Сагс тогловол тоглочихдог. Зургийн хичээлдээ дуртай нэгэн байсан гэнэ. Мөн жүжигчин Бархүү багадаа ЕБС-ийн 13 дугаар сургуулийг дүүргэсэн бөгөөд сургуулийнхаа адтай сурагчийн нэг байсан аж.
Мөн жүжигчин залуугийн ээж ч залуудаа шанз, гитар тоглоод дуулчихдаг урлагийн авьяастай нэгэн байж. Ээжийнх нь багахан урлагийн авьяас хүүд нь шингэж ингэж жүжигчин Бархүү урлагт эргэлт буцалтгүйгээр орох болсон гэнэ лээ.
URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=50816