ОРЦ: Max 154 гр,
Талх 23 гр,
Сүү ба ус 34 гр,
Хөндий гоймон 50 гр,
Цөцгийн тос 3 гр,
Өндөг, сухар 6 гр,
Бэлэн сүмс 75 гр.
ХИЙХ АРГА: Махаа машиндана. Машиндсан махандаа сүү ба усанд дэвтээсэн цагаан талх, давс, перец, сонгино хольж дахин машиндана.
Бэлэн болсон махаа нойтон даавуун дээр 1-1.5 см зузаан, 20-22 см өргөн, уртыг нь хайруулын тэвшний хэмжээнд тохируулан зулж голд нь чанаж амталсан гоймонгоо махны хэмжээгээр гонзгой бөөрөнхий хэлбэртэй тавиад махан шанзны нэг талыг даавуугаараа ороож доторх шанзыг хучих байдлаар хуйлна.
Тосолсон тэвшинд хуйлсан ороомгоо амыг нь доош харуулан тавиад шингэлсэн өндгөөр арчаад бага зэрэг сухартай хольсон цөцгийн тос цацаж шарах үед хагарахгүй байхаар уртынх нь дагуу 2-3 газарт хутгаар хагалан сийлнэ. Бэлэн болсон ороомгоо хэрчиж хуваагаад сүмс дусааж хэрэглэнэ.