Хуримын цайллагаа хийх газар руугаа явж байтал Рэй бүсгүй аав, эмээ, өвөө нар нь сүмээс хэдхэн километрийн зайд осолдсон болохыг олж мэдэв. Залуу хос ослын газар руу яаравчлан очжээ. Яаралтай түргэн тусламжийн ажилтан хэн боловч яг ийм үйлдэл хийх байсан гэдгийг Рэй өгүүлэв.
“Миний хийсэн зүйл тийм онцгой байсан эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ л би тэдэнд тусламж үзүүлэхдээ хуримын даашинзтайгаа байсан” гэж тэрбээр онцолсон байна. Осолд орсон хамаатнууд нь хөнгөн бэртэл авсан байжээ. Эмээ нь ач охиныхоо баярт өдрийг баллаж орхилоо хэмээн сандарч байсан бол сүйт бүсгүй бүх зүйл хэвийн гэдгийг итгүүлээд цайллага руугаа хамт явцгаасан аж. Эх сурвалж www.wikimon.mn