“Victoria’s Secret Fashion Show” болоход тун бага хугацаа үлдлээ. Жил бүрийн шоунд ямар дуучин, ямар хит дуугаа дуулах бол гэсэн хүлээлт үзэгчидэд гэнэтийн бэлэг болон нууц хэвээр үлддэг. Тэгвэл энэ удаагийн гэнэтийн бэлэгний нууц хэдийн олны хүртээл боллоо. Энэ удаагийн шоуны урилгаар дуучин Rihanna, Selena Gomez, The Weeknd нар оролцохоор болжээ.