Төвдөд төрсөн 8-р Богд Жавзандамба Манжийн хааны зөвшөөрлөөр Ар Монголын шашны тэргүүнээр өргөмжлөгдөн ирсэн бөгөөд 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөны хөдөлгөөний гол удирдагчийн нэг, Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн тэргүүн Богд шашин төрийг хослон баригч хаан байсан билээ.
1902 оны зун Богд гэгээн Дондогдуламыг Эх дагинд залж “Ачлалт, ялгуун дагина, Эрх цагаан Дарь эх” цол олгож ханилсан байна. Мөн цаашилбал Богд гэгээн Эх дагинид “Эрдэнэ сэцэн” хэмээх цол шагнаж итгэмж, тэмдэг бичиг олгуулж байсан байна. 1911 оны 12.29-нд ҮШ Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон барьсан хаан ширээнд залж, “Улсын их дагина”-д хатан Дондогдулмыг өргөмжилсөн байна.
Дондогдулам хатны гол тэмдэглүүштэй гавьяа нь Богдын ордны дэргэд уран хатгамалчид, барималчин, зураач, дархан, байвчин \гуталчин\ зэрэг олон урчуудыг хамруулан \120 \ гаруй ёслолын хувцас хийлгэх, Бурхан бүтээлгэх, бэлэг дурсгалын зүйл урлуулах зэргээр “Гар урлалын хүрээлэн ” гэж нэрлэмээр үйлдвэрлэл явуулж байсанд оршино. Энэ үед бүтээгдсэн гайхамшигт уран бүтээлүүд нь өнөө бидний үе хүртэл хадгалагдаж ирсэн билээ.