“People” сэтгүүл 2012 оны хамгийн хөөрхөн эмэгтэйгээр дуучин Бионсег нэрлэлээ. Өчигдөр олон нийтэд танилцуулсан дэлхийн хамгийн царайлаг хүүхнүүдийн жагсаалтыг 30 настай Бионсе тэргүүлжээ.
“Би ээж болсныхоо дараа өөрийгөө улам ч хөөрхөн гэж бодох болсон шүү” хэмээн тэрбээр тус сэтгүүлд өгүүлжээ. Бионсе реппер залуутай гэрлэн өнгөрсөн жил охинтой болсон билээ. Хөөрхөн бүсгүйчүүдийн жагсаалтад Жулиа нарын жүжигчид бичигдсэн байна.
“People” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон явуулдаг асуулгад оролцогсод дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр поп дуучин Бейонсе Ноулзыг шалгаруулсан байна. Асуулгад нэр алдартай жүжигчин, дуучин, загвар өмсөгч зэрэг шоу бизнесийн төлөөлөгч 178 эмэгтэйг нэрлэсэн гэнэ. София Вергар, Шарлиз Терон, Лили Коллинс, Мэделин Робертс, Николь Кидман, Стоу, Кристин Хендрикс, Мишель Уилльямс, Пола Паттон, Миранда Ламберт, Кейт Миддлтон зэрэг алдартай бүсгүйчүүд жагсаалтад орсон байна.
“People” сэтгүүлийн асуулгад оролцсон хүмүүс дуучин Бейонсегийн тайзан дээр биеэ авч явах соёл, хувцаслалтдаа анхаарал хандуулдаг болон саяхан төрсөн охиноо хайрлан халамжилж байгаа зэрэг сайн чанаруудыг нь өндөр үнэлсэн ажээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “People” сэтгүүлээс шалгаруулсан хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр дуучин жүжигчин Женнифер Лопез хамгийн олон санал авч байсан юм.
Жулиа Робертс
Николь Кидман
news.mn