Найруулагч Сэм Мандесийн бүтээл, Жеймс Бондын цувралын 24 дэх анги “007: Спектр” киноны дэлхийн нээлт Хатан хааны ордон Альберт-холлд боллоо.
Нээлтийн ажиллагаанд киноны гол дүрийн жүжигчид болох Даниел Крейг, Кристоф Вальц, Леа Сейду, Моники Беллуччи, Наоми Харрис, Рэйф Файнс, Бен Уишоу болон Эндрю Скотт нараас гадна Их Британийн хатан хааны гэр бүл оролцов. Тодруулбал Кэмбрижийн гүн Уильям болон гүнгийн ахайтан Кейт Миддлтон болон ханхүү Гарри нар тус тус оролцжээ.
Даниел Крэйг Жеймс Бондын дүрд дөрөв дэх удаа бүтээж байна. Харин түүний хамтрагч Мадлен Сванн гэх эмч Британийн агентын шинэ бүсгүй болжээ.
Леа Сэйду, Даниел Крэйг, Моника Беллучи нар
Ханхүү Гарри, Кэмбрижийн гүн Уильям болон түүний гэргий Кейт Мидллтон нар
Найруулагч Сэм Мендес
Наоми Харрис
Эндрю Скотт
Х.Көгершин | GoGo.mn