Төрсөн өдөр-
Солонгосын алдарт хамтлагийн нэг болох хөвгүүдийн 2РМ хамтлагийн ахлагч Жэебом 1987 оны энэ өдөр Вашингтонд мэндэлжээ.
Тэрбээр 2РМ хамтлагт багтан дөрвөн жилийн хугацаанд бэлтгэл хийсэн аж. Тэдний хамтлаг анхныхаа дебютээ 2008 онд хийсэн бөгөөд тухайн үедээ Солонгосын урлагт тэсрэлт хийж байжээ. Тэрбээр бэлтгэгдэж байх хугацаандаа буюу 2005 онд найздаа бичсэн “Солонгос бол ижил хүйстний газар”, “Би Солонгос орныг үзэн ядаж байна” гэсэн зурвас нь 2009 онд интернетээр цацагдаж маш том асуудал үүсгэсэн аж.
Улмаар 2009 оны есдүгээр сард хамтлагаасаа гарах болсоноо мэдэгдэж Вашингтон руу буцжээ. Жэебом хамтлагтаа бүтэн дөрвөн жил бэлтгэгдэж тухайн хамтлагтайгаа хамт ердөө нэг жил гаруй хугацаанд уран бүтээл хийсэн ч олон сая шүтэн бишрэгчтэй хэвээр байгаа юм.
Хамтлагийн гишүүдийн тоглосон “Мөрөөдлөөс ч илүү” олон ангит кино үзэгчдийн хүсэлтээр Монголд хоёр удаа гарсан юм.
Жэебом “Мөрөөдлөөс ч илүү” киноны II цувралын гол дүрийг бүтээж олны хүртээл болгоод байгаа билээ.