Буриадын Ардын жүжигчин, “Universe best songs” наадмын шүүгч Б.Амархүү бүжигчин Орос бүсгүйтэй сүй тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тэрбээр Ольга хэмээх энэ бүсгүйтэй олон жил үерхэж, сүүлийн хэдэн жил хамтран амьдарч байгаа аж.
Орост нэр нөлөөтэй, танил найз нөхөд олонтой Б.Амархүү дуучин хуримаа Орост хийж, Монголд үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа сурагтай.
Орост яг л орос заншлаар, харин Монголд монгол ёсоор хуримлаж, Буриадад очин хурим найраа үргэлжүүлэнэ хэмээн тэрбээр ярьж байна. Гурван улс дамнах түүний хурим найрын бэлтгэлд чамлахааргүй мөнгө зарцуулагдах тооцоо гараад байгаа гэнэ.
/Нууц/