Эл сар билгийн тооллын хаврын адаг сарын 10-наас зуны тэргүүн сарын 12 хүртэл үргэлжилнэ. Энэ сарын 1, 24 балжинням, 30 дашням, 25 модон хохимой, 28 тэрсүүд өдөр болно. Эл сарын эхний 4 хоногт шороон махбода дэлгэрэхийн эрхээр шороон махбодын орон болсон дэлүүний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь хятрууны дуун мэт охор зөөлөн лугшина. Элгээ энхрийлэх цаг. 5-наас хойш гал махбода дэлгэрэхийн эрхээр хүний биеийн хий, цусны гүйдэл түргэсч, шар ус ба хөлсний нүх сүв бүрмөсөн нээгдэж, бодасын солилцоо өрнүүн болж, биеийн элч гадагш тархан, гал махбодын орон болох зүрхний судал эрчимжин гүйж, судлын лугшилт нь хөхөөн дуу мэт бүдүүн алгуур лугшина.
5ны өдрийн 10 цаг 40 минутад Зуны уур орох, 20-ны 23 цаг 39 минутад Өчүүхэн дүүрэн болох улирал эхлэнэ. Зуны уур. Зуны өдөр эхлээд, уур, амьсгалын дулаанаар ургамал аажмаар ургадаг. Наран шар замын 45 хэмд, хаврын өдөр нэгэнт өнгөрөөд, зуны өдөр эхлэж,агаарын дулаан илэрхий дээшлэн, аагим халуун болох ойртож, аянгат бороо нэмэгдээд, зуны улиралд ордог.
Эл улиралд хөхөө донгодон, мэлхий дуугарч, гүн худгийн усан хүйтэн болно. Могой нүхнээсээ гарна. Их шар цэцэг дэлгэрч эхлэнэ. Анжис хөтлөн тариа тарьж эхлэнэ. Өчүүхэн дүүрэн. Дүүрэн гэдэг нь буудайн мөхлөг дүүрэн болохыг зааж байна. Өчүүхэн дүүрэн гэдэг нь буудайн мөхлөг удал үгүй дүүрэн төгөлдөр болохыг хэлж байгаа юм. Энэ өдрөөс эхлэж ургамал цэцэглэн хөгжих байдалд ордог. Наран шар замын 60 хэмд байх үе. Дулаан орныхон үр жимс хураах цаг. Мөн хус модон навчилж, нохойн хушуун цэцэг ургана. Олонхи нутагт тариа тарьж дуусна. Мал ногоонд орж, бага зэрэг цадаж өчүүхэн дүүрэн болно. Мал ногоо хөөх тул мал сүргээ анхааралтай маллах үе гэдэг. Тараглаж, цагаан идээ элбэгжих үе.
Зуны өнгийг шинжих ардын уламжлалт ёсон.
Мал сүрэг хүрдэггүй атар хээр газар цас илүү буувал дараа жилийн зун нь сайхан болно. Хаврын уур, орсон өдөр хөх, хөхөгчин өнгөтэй өдөр тохиолдвол зун нь сайн гэвч, жич салхи ихтэй гэдэг. Хус модны шүүс хавар эрт ялгарвал зун халуун болно. Цас шоргоолжны үүрийн ар талаас эхлэн хайлвал дараа зун нь халуун болно. Цагаан сарын шинийн нэгэнд хар өнгөтэй өдөр тохиолдвол зун нь халуун болно. Туулайн үс их удаан гуужих нь сэрүүн зун болохын шинж. Хаданд өндөглөдөг шувуу үүрээ наран талд засах нь сэрүүн зун болохын шинж гэдэг. Цас шоргоолжны үүрний энгэр талаас эхлэн хайлвал зун нь сэрүүн болно.
Зуны улиралд нар жаргах зүгийн үүл хойт талаасаа улайвал сэрүүн болохын шинж гэдэг. Говийн могйо нүхнээсээ гарч ирээд ил явах нь зун хур элбэгийн шинж. Ногтруу бутанд шургах буюу ойрхон нисч бөөгнөрөн, өд сөдөө сэгсрээд байх нь зуны хур элбэг болохын шинж гэдэг. Зуны анхны бороо мөндрөөр эхлэвэл тэр зун хур тэгш сайн болно. Хавар багваахай цэцэг эрт цэцэглэвэл зун хуртай гэдэг.
Хэрвээ хавартаа хахир хүйтэн умраас салхилж, хар үүл нарыг халхлан, шөнийн унасан шүүдэр эгшихгүй бөгөөд голын ус хөөсөрвөл зундаа их бороо орно. Арван сард цас их орвол дараа жилийн зуны эхээр ширүүн бороо орно гэдэг. Гол дагуу цахилдаг эрт ургавал зун гантайн шинж. Цагаан түрүү их ургавал зундаа гандна. Хавар ногоо гарахаас өмнө мод навчилах нь зун гандахын шинж гэдэг. Өвлийн туйл болох өдөр хар өнгөтэй бол ирэх зун нь гандна. Хавар үүл хойноос гарвал зун хур бага гэдэг. Хаврын эхээр цэлмэг огторгуйд дуу үгүй цахилгаан цахьвал зун гандна. Зун хавар хойноос салхилвал зундаа хур муу гэдэг. Хөхөө эрт дуугарвал зун богино болно гэдэг. Хэрэв та жилийн заслаа хийлгэсэн бол сарын төөрөг онцгой нөлөө үзүүлэхгүйг анхаарна уу.
12 жилтний төөрөг нь өмнөх сар лугаа төстэй. Хэмнэл, төөргийг тооцоолсон МҮ-ний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш
ХУЛГАНА ЖИЛТЭН 1960 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1960, 1948 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1948 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.х 1924 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1924 оны эмэгтэйчүүд, 1972 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.
1984, 1924 оны эрчүүд ба 1960 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1936, 1960, 1924 оны эмэгтэйчүүд болон 1960 оны эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1948, 1924, 1912 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна.
1972, 1948, 1936, 1948, 1924, 1912 оны хулгана жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1984 оны эрчүүд ба 1960 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.
1924, 1984, 1972, 1936 оны хулганатай эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1948, 1960, 1996 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.
1984, 1996 оны эмэгтэйчүүд ба 1960 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1936, 1924 оны эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. Хулгана жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 7, 11, 19, 23, 31; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.
ҮХЭР ЖИЛТЭН 1925, 1949 оны үхэртэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1949 оны үхэртэй эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1937, 1949 оны үхэртэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1913, 1937 оны эмэгтэйчүүд ба 1949 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна.
1913, 1925, 1937, 1985 оны үхэртэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул “Насны судар” уншуулваас сайн. 1949, 1973 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1925 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1925, 1961, 1913 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.1985 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.
1913, 1973, 1985, 1937, 1925 оны үхэр жилтэй эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1913, 1985, 1949, 1925 оны нийт үхэр жилтнүүд ба 1961, 1997 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна. Үхэр жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 8, 12, 20; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24, 31 болно.
БАР ЖИЛТЭН 1902, 1950, 1938, 1962, 1974 оны бартай эрэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1950 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул “Насны судар” уншуулваас сайн. 1914 оны эрчүүд ба 1938, 1962 оны эмэгтэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул.
1974 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1962 оны эрэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1938 оны эмэгтэйчүүд ба 1974 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1950 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1962, 1974 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна.
1938, 1962 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1902, 1938, 1974 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1914 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. Бар жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 9, 13, 21; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.
ТУУЛАЙ ЖИЛТЭН 1903, 1963 оны туулай жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1987 оны туулайтай эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1903 оны эмэгтэйчүүд ба 1951 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1927 оны эрчүүд ба 1963 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1903, 1939, 1975 оны туулайтай эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.
1927, 1963 оны туулайтай эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. Туулай жилтэй бүх эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна. Туулай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 10, 14, 22, 26; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.
ЛУУ ЖИЛТЭН 1916 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1964 оны луутай эрэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1928, 1988 оны луутай эмэтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1988 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1916, 1952 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил.
1964 оы эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1904, 1976 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1952 ны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна. 1904, 1976 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1916, 1988 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.
1928, 1988 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1916, 1928, 1952, 1988 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. Луу жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 11, 15, 23, 27; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24, 31 болно.
МОГОЙ ЖИЛТЭН 1929 оны могой жилтэй нийт хүмүүс болон 1977 оны могойтой эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1905, 1941 оны могойтой эрэгтэйчүүд ба 1989 оны нийт могой жилтнүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1965 оны могой жилтэй эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн.
1917 оны могой жилтэй эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1977, 1965 оны могой жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1929, 1965 оны могой жилтэй эрэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1929, 1953 оны могой жилтэй нийт хүмүүс насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.
1929, 1989 могой жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1917, 1953, 1989 оны могой жилтэй эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. Могой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 12, 24, 28; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30 болно.
1930 оны морь жилтэй эмэгтэйчүүд болон 1942 оны эрэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1906 оы морь жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1966 оны морьтой эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.
1918, 1942, 1966, 1906 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1906, 1930, 1954, 1978 оны морьтой эмэгтэйчүүд ба 1942 оны эрэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. Морь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 1, 5, 13, 17, 25; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30 болно.
ХОНЬ ЖИЛТЭН 1919, 1967, 1991 оны хонь жилтэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талыг сайжруул. 1931, 1991 оы хонь жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1931, 1967, 1991 оны хонь жилтэй эрэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.
1919 оны хонь жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1943, 1979 оны хонь жилтэй эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. Мөн өмнөх жилтэй эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1931 оны эрчүүд ба 1967 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна.
1919, 1931, 1931, 1967, 1991 оны хонь жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. Хонь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 2, 6, 14, 18, 26, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24, 31 болно.
БИЧ ЖИЛТЭН 1908, 1980 оны бич жилтэй эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1944 оны бич жилтнүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1908 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1992 оны бич жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна.
1920, 1944 оны бич жилтэй эмэгтэйчүүд ба 1932, 1992 оны эрэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1956 оны бич жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1968 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна.
1932, 1956 оны нийт бич жилтнүүд ба 1944 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1920, 1968, 1992 оны бич жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. Бич жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 3, 7, 19, 27, 31; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 1, 8, 15, 22, 29 болно.
ТАХИА ЖИЛТЭН 1969 оны тахиа жилтэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1933 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1969 оны тахиатай эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1945, 1981 оны эмэгтэйчүүд ба 1993 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна.
1945, 1981 оны эрэгтэйчүүд болон 1909, 1921, 1957, 1993 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил, “Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1945 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. Мөн энэ жилтэй эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. Тахиа жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 4, 16, 20, 28; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 1, 8, 15, 22, 29 болно.
НОХОЙ ЖИЛТЭН 1970 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1934 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил.
1910 оны эрчүүд ба 1946, 1982 оы эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1934, 1982 оны нохой жилтэй эрчүүд ба 1910, 1970, 1994 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай.
1970 оны эрчүүд ба 1994 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. Нохой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 5, 9, 21, 29; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24, 31 болно.
ГАХАЙ ЖИЛТЭН 1911, 1959 оны гахай жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1911, 1971 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1959 оны гахай жилтэй эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий.
1935 оны эмэгтэйчүүд болон 1947 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1971 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1911, 1935, 1971, 1983 оны гахай жилтэй эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1935, 1971 оны эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1923, 1959, 1995 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.
1923, 1959, 1995 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. Гахай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 6, 10, 18, 22, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно. Та өдөр тус бүрийн хэмнэлээс гадна тухайн өдрийн сайн цагуудыг мэдэх нь чухал. Энэ юуны тул хэмээвээс аливаа үйлийг тухайн өдрийн сайн цагт хийвээс од, гариг, жил өдөр, барилдлага тэргүүтний харш муу нөлөөнд үл автагдах болно гэж урьдын мэргэд дахин, дахин айлдсны тул болой. Энэ сарын 1, 7, 13, 19, 25, 31-ны өдрийн могой, бич, тахиа, гахай, бар, луу цаг нь; 2, 8, 14, 20, 26-ны морь, хонь, нохой, гахай, үхэр, луу; 3, 9, 15, 21, 27-ны хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа; 4, 10, 16, 22, 28-ны бар, туулай, могой, бич, нохой, гахай, 5, 11, 17, 23, 29-ы луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр; 6, 12, 18, 24, 30-ны өдрийн морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай цагууд нь сайн болно. Бас хол газар удаан хугацаагаар суухаар яваар одогсод7, 15, 23, 31-нд зүүн урагш; 8, 16, 24-нд баруун; 1, 9, 17, 25-нд баруун урагш; 2, 10, 18, 26-нд зүүн хойш; 3, 11, 19, 27-нд зүүн; 4, 12, 20, 28-нд баруун хойш; 5, 13, 21, 29-нд хойш; 6, 14, 22, 30-нд урд зүгт тус, тус мөрөө гаргууштай.
Ай сайн амгалан болтугай.