Япон улсын дэлгэцийн уран бүтээлийн домог болсон жүжигчин Сэцүко Хара насан эцэслэсэн гэж гэр бүлийнхэн нь албан ёсоор зарлалаа.
Тэрээр өнгөрөгч есдүгээр сард 95 насандаа уушгины хатгалгаагаар мөнх бусыг үзүүлжээ.
Тэртээ 1920 оны долдугаар сард Ёкохамад мэндэлж, 15 настайдаа анх дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж байсан Харагийн кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй билээ.
1937 онд түүний тоглосон “Самурайн охин” киног нэрлэж болно.
Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар нэрт найруулагч Акира Куросава болон Козабуро Ёшимура нартай хамтран ажиллаж байсан юм.
Найруулагч Ясужиро Озутай 1947 онд “ Сүүлчийн хавар” кинонд хамтарсан нь найруулагч, жүжигчин аль алинд нь ихээхэн нэр алдрыг авчирсан байна.
Түүнээс хйш тэд 12 жилийн турш уран бүтээлийн салшгүй андууд байсан гэдэг.
Хара 1962 онд 42 настайдаа уран бүтээлээ орхиж, тэтгэвэрт гарснаас хойш түүний тухай мэдээлэл хомсхон болжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ