Оросын загвар өмсөгч Ирина Шэйкээс харьцаагаа тасласны дараагаар Эзэн хааны багийн довтлогч Криштиану Роналду сонголтоо хийх гэсээр толгой нь эргэж гүйцсэн билээ. Португалийн тамирчин залуу байнга л өөр өөр гоо бүсгүйчүүдтэй харагдах болсон.Энэ удаа Роналду Бахамын гоо бүсгүй, 27 настай Тория Николь Пеннтэй дотноссон бололтой. Роналдугийн тухай өгүүлсэн киноны нээлтийн дараа болсон үдэшлэгийг дуусгаад үзэсгэлэнтэй бүсгүй, тамирчин залуу хоёр хамтдаа буудал руу явсан аж.
Эх сурвалж www.wikimon.mn