Их Британийн гүнж Кейт Миддлтонтой тун төстэй нэгэн бүсгүй Дэлхийн гоо бүсгүйн уралдаанд оролцохоор болсон нь олны анхаарлыг татаад байна. Уэльсийн гоо бүсгүйн алдрыг хүртсэн 19 настай Софи Моулдс хэдийгээр царай төрхийн хувьд Кейттэй усны дусал шиг адилхан биш ч гэсэн хувцаслалт, биеэ авч яваа байдлаар дэндүү төстэй ажээ.
“Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Намайг Кейттэй адилхан гэж анх хэлэхэд би бага зэрэг багмагдсан шүү” гэж Софи Моулдс ярьж байна.
Софи Моулдс ирэх наймдугаар сард БНХАУ-ын Өвөр Монголын Ордос хотноо болох Дэлхийн гоо бүсгүйн уралдаанд Уэльс орноо төлөөлөн оролцох юм байна.
Р.Гэгээ