Хилийн чанадад загвар өмсөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж, Австраличуудыг шуугиулж яваа бүсгүй бол загвар өмсөгч Одноо. Эрлийз төрхөөрөө европчуудын хайрыг булаасан түүнийг дийлэнх хүмүүс 1980-аад оны алдарт од Sophie Marceau-тай андуурдаг гэнэ лээ.
Сүүлийн үед авахуулсан зургуудыг нь харахад ч Одноо алдарт жүжигчин бүсгүйтэй улам л адилхан болоод байх шиг. Магадгүй түүний энэхүү өвөрмөц төрх баруунд “од” болоход нь багагүй нөлөөлсөн биз ээ.
Харин тэд хоорондоо хэр адилхан харагдаж байгааг эрхэм уншигч та өөрийнхөөрөө тунгаана биз ээ.