Жүжигчин Вилл болон Жада Пинкетт Смит нарын хүү Жэйдэн Смит “Vogue Korea” сэтгүүлд тун өвөрмөц төрхтэйгээр зургаа авахуулжээ. Булчинлаг нүцгэн цээж, үсэндээ улаан сарнай хатгаж, хумсаа цэнхэр өнгөөр будсан түүний зураг хүйсийн тухай хэвийн ойлголтыг өөрчилж чаджээ.
Эмэгтэй хүний төрхийг илтгэсэн уг зураг түүний хувьд анхны зураг биш юм. Эмэгтэй хүний даашинз төдийгүй Бэтмэний хувцас ч өмсч олны анхаарлыг татаж байсан юм. Түүний дотоод хүн юуг хүснэ, түүнийгээ ил гаргахыг хүсдэг төдийгүй өөрийгөө загварын тун содон мэдрэмжтэй хэмээн 17 настай Жэйдэн тодорхойлсон байдаг. Харин түүний эцэг Вилл хүүгээ гайхалтай “уран бүтээлч” гэж нэрийдсэн байдаг аж.
И.ЦЭНГЭЭ
PHOTONEWS.MN