Даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр Женнифер Лопез дуучин Энрике Игласиас, Уисин Яандель нартай хамт хийх гэж буй аялан тоглолтоо найз залуу Каспер Смартын хамт зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн байна. Энэ тухай тэрээр, “Би бүжиг дэглээч Жэйми Кинг болон Каспер Смарт нартай хамтран ажиллаж байгаа. Тоглолт маань маш гайхалтай болно гэдэгт найдаж байгаа. Бас түүхэнд тэмдэглэгдэн үлдэх томоохон тоглолтуудын нэг болно гэдгийг амлаж байна. Яг л латин амрикчуудтай хамт байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлэх болно. Ихэнх дуунуудаа Англи, Испани хэл дээр дуулах юм. Би энэ тоглолтоо бүх талаараа шинийг санаачилсан, анхдагч болно гэж бодож байна” хэмээн ярьжээ.
Одоо 42 настай дуучин Женнифер Лопез 24 настай найз залуу Каспер Смарттайгаа зургаан сарын өмнөөс дотно харилцаатай болж эхэлсэн билээ. Нэгэн эх сурвалж түүний тухай Us Weekly сэтгүүлд ярихдаа, “Женнифер найзууддаа Каспертай гэрлэхийг хүсч байгаагаа хэлж байсан. Тэр каспертай үүрд хамт амьдрахыг хүсдэг нь тодорхой байна шүү дээ” гэжээ.
Бүжигчин залуу Женниферийн Лос-Анжлес дахь гэрт нь хамт амьдарч байгаа бөгөөд түүний ажил хэргийн уулзалтууд дээр байнга үзэгдэх болжээ. Тэр сүүлийн хэдэн жил мэдрээгүй халуун дулаан харилцааг Женниферт өгч чадсан. Тэр маш халамжтай, найз бүсгүйнхээ төлөө бүхнийг хийдэг гэж эх сурвалжууд ярьсан байна.
Каспер бол дуучин бүсгүйн хуучин нөхөр, 43 настай Марк Антонигоос тэс өөр хүн, яг л Женниферт зориулагдсан юм шиг. Харин Антони Женнифериг өөрийн хяналтандаа байлгахыг хүсдэг байсан. Гэхдээ Женнифер одоо өөрийнхөөрөө л амьдарч яваа гэж эх сурвалжууд өгүүлсэн юм.
Дээрх хэвлэлийн бага хурлын үеэр Женнифер аялан тоглолтондоо Макс, Эмме гэх бяцхан ихрүүдээ авч явахаа мэдэгдсэн байна.
Б.Бурмаа /noyon.mn/