Шакил нэрээр түүнийг хүмүүс андахгүй биз ээ. Хоёр метрийн өндөртэй Lakers багийн экс төвийн тоглогч гигант залуу дэлгүүр дотор өөрийн найз бүсгүй болох Никольтойгоо амаа олохгүй үнсэлцэж байхыг нь папарациуд дурандаа хэдийн буулгажээ. Тэр хоёрын дэргэдүүр өнгөрч явсан хүн болгон Шакилыг гайхахын зэрэгцээ ямар ч бие махбодын хувьд зохицоогүй хэт намхан найз бүсгүйг нь хараад бүр их гайхаж байж. Тэр хоёр яг л аав охин хоёр шиг харагдаж байгаа нь олныг алмайруулсан аж. Учир нь Шакил 216см бол Николь 159см. Тэд хавар танилцсан бөгөөд үерхээд хагас жилийн нүүрийг үзээд байгаа билээ.