Реалити шоуны од Ким Кардашиан дуучин Кени Уэсттэй үерхэж байгаа билээ. Тэгвэл дуучин залуу 500 мянган ам.долларын үнэтэй “Mercedes SLR McLaren” автомашинаа найз бүсгүйдээ бэлэглэсэн байна.
Энэхүү автомашиныг Кени Уэст өнгөрсөн онд Амбер Рөүзтэй үерхэж байхдаа түүнд зориулж худалдан авсан аж. Харин энэ удаад Ким Кардашиан найз залуугийнхаа экс найз бүсгүйн сэтгэл шингэсэн автомашиныг хөлөглөж байна.
Ким Кардашианд энэхүү “Mercedes SLR McLaren” автомашинаас гадна “Range Rover”, “Ferrari”, “Bentley”, “Rolls Royce Ghost” бий. Тэрбээр найз залуугийнхаа бэлэглэсэн автомашинаар Мексик хороололд байдаг “Barry”s Bootcamp” фитнесс төвд очжээ.
Гоо үзэсгэлэнгээрээ гайхуулдаг Ким Кардашиан их хэмжээний хөрөнгөтэй найз залуу Кэни Уэстээрээ цаашид ч спонсорлуулах төлөвтэй байгаа аж. Ким Кардашиан Нью-Йоркт дэлгүүртэй бөгөөд гэр бүлийн хөрөнгө нь олон тэрбум ам.доллараар тоологддог юм.