Камерон Диазийг одоог хүртэл хүнтэй гэрлэж, хүүхэд гаргаагүй гэхэд гайхмаар. Гэсэн хэдий ч одоо 40 нас дөхөж яваа жүжигчин бүсгүй “What to Expect When You’re Expecting” кинонд жирэмсэн ээжийн дүрд тоглож байгаа билээ. Тэрээр ирэх зургадугаар сард худалдаанд гарах “Redbook” сэтгүүлд өөрийнх нь амьдрал яагаад бодсоноос нь өөрөөр эргэснийг тайлбарласан сонирхолтой ярилцлагыг өгсөн байна. Энэ тухай, “Би 21 настайдаа гэрлэж, хоёр хүүхэдтэй болно доо гэж боддог байлаа. Ээжийнхээ амьдралыг хараад л би ингэж бодсон юм шиг байгаа юм” хэмээн ярьжээ. Түүний ээж Билли Диаз нь сүүлийн нөхөртэйгөө ханилж, хоёр охин төрүүлсэн билээ.
“Гэвч миний ажил амжилттай болж эхэлсэн ч одоог хүртэл миний хийхийг хүссэн зүйл болон байгаа. Ээж болох мөрөөдөл минь намайг түгшээх болсон” гэж Диаз хэлсэн юм. Тэрээр өсвөр насандаа загварын чиглэлээр нэлээд амжилттай ажиллаж, 21 настайдаа “The Mask” кинонд тоглосноороо холливудын оргилд хүрэх эхлэлээ тавьсан билээ.
Диазийн “What to Expect When You’re Expecting” киноны хамтран тоглогч, жүжигчин, дуучин Женнифер Лопез нь Марк Антонитой гэрлэн 2008 оны хоёрдугаар сард Макс, Эмме хэмээх бяцхан ихрүүдээ төрүүлсэн юм. 38 настайдаа ээж тэрээр, “Би төрөөд долоо бил үү, 10 хоног болж байхдаа гэнэт, надад юу тохиолдчих нь энэ вэ гэж бодогдсон. Сэтгэл минь уйтгар гунигтай болж, ихрүүд маань надад хайргүй ч юм шиг санагдаж билээ. Дараа нь “What to Expect When You’re Expecting” номыг олж, эмэгтэй хүн төрснөөс хойш 7-10 хоногийн дараа их хэмжээний гормони алдагддагийг уншаад өөртөө юу тохиолдсоныг ойлгосон” хэмээн ярьсан байна.
Харин дээрх кинонд Диаз болон Лопезтой хамтран тоглож буй жүжигчин Элизабет Бэнкс нь өнгөрсөн 2011 оны гуравдугаар сард анхны хүүхдээ төрүүлсэн билээ. Түүний хүүг Феликс гэдэг ажээ. Тэрээр энэ тухай өгүүлэхдээ, “Би эх хүний тухай олонтаа сонсож байсан ч тэр бяцхан амьтан бүхэл амьдралыг хэрхэн өөрчилж чадаж байгаад итгэж ч чадахгүй юм. Та хүүхэдтэй болохоороо бүхий л амьдрал, гол анхаарлаа тэдэндээ зориулах болдог. Би хэзээ ч боломжгүй гэж бодож байсан зүйлүүдээ хийж чадах тийм их чадалтай болдог” хэмээсэн ярьжээ.
Б.Бурмаа /Noyon.mn/
продвижениераскрутка сайтасайтасофт для взлома почты бесплатноаквалоокредитка что это такоеslots gratis con bonus sin descargardubaiescortsbedava slotStrip card gamesкомпания altezzaфитнес с детской комнатой в люблиноденьги в долг под расписку курскальфа банк кредитная карта увеличить лимиттуры греци¤ май 2015отдых в мае гдекарта приватбанка кредитка универсальнаятур афика сафарираскрутка сайта на googleгреция харьковюридическое обслуживание бизнесаполотенцесушители спбкомпания юридических услугчугунные радиаторы отоплениястройка деревянный домсео продвижение сайтаvibro sex