Зарим зальтай эрчүүд яаж ийж байгаад л биднийг бэлгэвч хэрэглэхгүйгээр унтахад ятгаж дөнгөсөн байдаг! Бүсгүйчүүд бидний энэ гэнэн цайлган занг уу? Гэвч тэр хэдий дур булаам, тачаангуй, “харваас” но-гүй харагдаж байсан ч чиний эрүүл мэнд бүхнээс чухал гэдгийг санааарай.
Хэрэв чи түүний секси харц, чанга атгалтанд нь бэлэн байгаа бол, өөрийгөө болон түүнийг хамгаалахдаа ч бас бэлэн л байх ёстой. Эдгээр 5 шалтгийг чи олон удаа сонсож байсан байх.
Шалтаг #1: Өөрийгөө хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах нь эмэгтэй хүний үүрэг
Харамсалтай нь эрт дээр үед ч ингэж үздэг байсан. Хүүхдийг тээх хүн нь эмэгтэй байдаг болоод ч тэр үү, Египет, Грек, Ромд хүртэл хүсээгүй жирэмслэлтэнд өртсөн бүсгүйчүүдэд өөрсдөд нь бурууг өгдөг байжээ. “Арай ч дээ” гэмээр мэдээ байгаа биз! Гэвч хатагтай нар аа, бодит байдал дээр бид л өөрсдийгөө аюулгүй байлгах тал дээр санаа зовохгүй юм бол өөр хэн ч бидний төлөө сэтгэл зовнихгүй. Мэдээж эрчүүдээс “Чи жирэмснээс хамгаалах эм уудаггүй байсан юм уу?” гэдэг үг сонсох нь тэнэг санагддаг ч, бүхнийг тэдний буруу гэж хэлэхэд бас л учир дутагдалтай. Учир нь сэрэл нь хөдөлсөн эр хүний тархи бэлгэвч, сарын тэмдгийн мөчлөг, эм, хүсээгүй жирэмслэлт зэргийн тухай бодох чадваргүй болдог. Тиймээс хамгийн ашигтай сонголт бол, эцсийн дүндээ өөрсдийгөө хамгаалахад хэзээд бэлэн явах. “Хүүхэд хийх”-эд, БЗХӨ тараахад хоёр хүн хоёул оролцдог учраас, тэр ч, чи ч хариуцлагыг 100 хувь үүрэх ёсгүй.
Шалтаг #2: Надад таарах бэлгэвч байдаггүй юм.
Дурын супермаркет, эмийн санд үнэр, өнгө, товруу…мэдээж бас хэмжээгээрээ өөр өөр бэлгэвчнүүд сонголт арвин худалдаалагддаг. Диаметрээрээ 1.25”-2.3” хүртэл тойрогтой бэлгэвч бий. Ийм хэмжүүрт таарахгүй эр хүн тун ховор шүү. Бэлгэвч нь цаанаасаа тослогтой байдаг учраас, хөвчирсөн эр эрхтэн бүрийн хэмжээгээр сунадаг.
Шалтаг #3: Бэлгэвчгүй секс илүү таашаал өгдөг.
Энэ шалтаг та хоёрын хоёулангийн сонирхолд хамаатай ч байж болно. Эсвэл түүний ээлжит бяцхан заль ч байж магадгүй. Аль нь ч бай, ганцхан шөнө таашаал эдлээд насаараа өвчинтэй явах, эсвэл дараа нэг өдөр тестэн дээрээ хоёр зураас харах эрсдлийг чи хүлээж байна л гэсэн үг. Орчин үеийн бэлгэвчнүүд маш олон төрөлтэй болсон учраас, зарим нь харин ч таашаалыг нэмэгдүүлдэг онцлогтой юм. Бэлгэвчийг зүгээр л сексийн үеэр хэрэглэдэг тоглоом мэтээр ойлгочих. Фосфортой, жимсний үнэртэй зэрэг секс тоглоомноос ялгарахааргүй хамгаалалтууд гарчихсан шүү дээ. Тогтворгүй, айдастай сэтгэлтэйгээр унтаж байснаас, бэлгэвчинд найдаад тайван сэтгэл амар секс хийх нь хамаагүй сайхан. Хамгийн нимгэн, огт байхгүй мэт мэдрэмж төрүүлдэг бэлгэвчээр Durex-ыг нэрлэдэг юм билээ. Чи өөр ямар сайн бэлгэвчний брэндийг нэрлэж чадах вэ?
Шалтаг #4: Бэлгэвч муухай үнэртэй. Тиймээс сэрэл унтраачихдаг.
Дээр үеийн хүмүүсийн л хэлэх шалтаг. Бэлгэвчнээс шүдний эмчийн өрөөнөөс ханхалдаг латексны муухай үнэр ханхалдаг байсан цаг ард хоцорсон. Гүзээлзгэнэ, Ваниллин, Нэрс, шоколадны үнэртэй бэлгэвчийг туршаад үзээрэй.
Шалтаг #5: Би шинжилгээ өгчихсөн. Чи надад итгэхгүй байгаа юм уу?
Энэ бол хамгийн түгээмэл бөгөөд эрчүүдийн хэрэглэдэг хамгийн ТОП шалтаг. Юу гээч? Бэлгэвч хэрэглэх нь чамайг болон түүнийг өөрийн эрүүл мэнддээ санаа тавьдаг нэгэн гэдгийг харуулдаг. Үнэндээ хамгаалалт хэрэглэхгүйгээр секс хийхийг ятгана гэдэг түүнийг хичнээн итгэл даахуйц эр болохыг харуулна гэж бодохгүй л байна шүү! Гэхдээ хэрэв та хоёр удаан хугацаанд хамт амьдарсан, эсвэл бие биенийгээ сайн мэддэг, түүнийг сайн залуу гэдгийг чи аль хэдийн таньчихсан бол өөр хэрэг.
Goolingoo