Грэмм”-ийн шагналт дуучин Адель найз залуу Саймон Конекитэй сүй тавиагүй гэдгээ саяхан хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сард Британийн хөгжмийн наадамд алмазан бөгж зүүж очсоноос хойш түүнийг сүй тавьсан гэх цуу яриа дэгдээд байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт 24 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхдээ Адель найз нөхөд, шүтэн бишрэгчдэдээ ямар ч байсан ойрын үед хуримлах бодол байхгүй гэж хэлсэн гэнэ. Мөн “Твиттер”-тээ “Төрсөн өдрөө сайхан тэмдэглэлээ. Гэхдээ Рианнагаас төрсөн өдрийн бялуу авсан, сүй тавьсан гэдэг ярианаас бусад нь шүү” хэмээн бичжээ. Учир нь хэдхэн хоногийн өмнө Аделийн төрсөн өдрөөр дуучин Рианна түүнд нүцгэн бүсгүйн хэлбэртэй бялуу явуулсан гэдэг цуурхал дэгдсэн юм.