Жирэмсэн эмэгтэйг хууран гэртээ аваачиж, хэвлий дэх үрийг нь хөндсөн эмэгтэйд 100 жил торны цаана суулгах ял шийтгэсэн байна. Энэ жигшүүртэй хэрэг өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Колорадо мужийн Булдер каунтид гарчээ. Тус мужийн хуульд үр хөндөхийг хүн амины хэрэгт тооцож үздэг юм.
Дайнель Лейн гэдэг 35 настай эмэгтэй долоон сартай жирэмсэн байсан Мишэль Уйлкинсийн хэвлий дахь үрийг хүчээр хөндсөн хэргийн шүүх хурал энэ оны эхээр эхэлж, өнгөрсөн долоо хоногт эцэслэн шийдвэрлэжээ. Задлан шинжээчийн дүгнэлтээс харахад долоон сартай ураг хөндүүлснийхээ дараа амьсгаа авч чадалгүй эндсэн байна.
Шүүгч Мариа Беркенкоттер “Дайнель Лейн нь бусдын эрх чөлөө, эрүүл мэндэд халдаж, харгис хэрцгий аргаар хэвлий дэх ургийг хөндөж, санаатайгаар хөнөөсөн” гэж үзсэн учраас дээрх шийтгэлийг оноосон гэв.
Хохирогч 27 настай М.Уйлкинс хүүхдийн хувцас үзэх нэрийдлээр гэмт этгээдэд хууртаж, гэрт нь очсон гэж мэдүүлжээ.
Сэтгэцийн эмч нар гэмт этгээд Дайнель Лейн нь 18 сартай хүүгээ усанд алдсанаас болж, сэтгэцийн эмгэг үүсч бусдын хэвлийд байсан үрийг өөрийн болгох санаархлаар эл хэргийг үйлдсэн гэж тайлбарлажээ.
С.Дамдин