Грэммийн найман шагналыг хүртэж, сая сая цомгоо борлуулсан чадсан дуучин Адель сүүлийн жилүүдэд хамгийн их амжилт гарган, од болон гялалзаж яваа оддын нэг болоод байгаа билээ. Лондонгийн ойролцоох Тотенхэм хотод ганц бие ээжийнхээ хажууд өссөн ажилчин гаралтай тэрээр өөрийн амжилтаараа шуугиан дэгдээхийг хүсдэггүй гэнэ. Одоо 24 настай Адель NBC телевизийн тусгай нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө, “Намайг Этиоп хүүхэд үрчилж авсан гэдэг худлаа. Бурхан минь, миний тухай ямар их цуурхал гардаг гээч. Би од байхыг хүсэхгүй байна. Хүмүүсийн нүдний өмнө байхыг хүсэхгүй байна” хэмээн ярьжээ.
Гэсэн хэдий ч дуучин бүсгүйн олны танил болсон нүүр царай дэлхий дахинд сонин хэвлэлийн нүүр хуудсанд гарсаар байгаа билээ. Тэрээр ярилцлагаа цааш үргэлжлүүлэн, аливаа мэдээллээс зугтчихдаг азтай нэгэн гэдгээ хэлсэн байна. “Би олны нүдэнд өртөлгүй явж сурсан. Ням гаригт жуулчид голдуу очдог Трафалгар талбайгаар явдаг. Би өмнөх өдөр нь маш их ажилладаг учир унтлагын хувцастайгаа явахдаа жаахан санаа зовдог. Гэхдээ хэн ч намайг танидаггүй. Хүмүүс намайг хараад Трафалгар талбайд унтлагын хувцастай явж юу хийх гэж байгаа юм бол гэсэн шиг л хардаг байх даа” хэмээн Адель өгүүлсэн байна.
Хөтлөгч Лоеэр түүнээс дараагийн арван жилд юу хийхийг нь сонирхоход тэрээр, “Би зүгээр л хөгжим зохиохыг хүсч байна” хэмээн хариулсан юм.
Б.Бурмаа /Noyon.mn/
стоимость веб аналитикиaracer.mobiсайтаанонимайзер для вконтактеincase macbook pro 15быстрый займ в интернете на картуonline casino 24 7escorts in dubai ukbedava casino slot oyunlar?beste-onlinecasinos.comэкскурсия на килиманджаро стоимостьфитнес с детской комнатой в братеевовзять кредит в сбербанке под залог недвижимостидавать деньги в долг бизнесденьги в долг срочно для безработныхлучшие туры в маетуры на кипр в маефизическа¤ подготовка перед восхождениемсувенирная продукция статуэткизащита прав потребителей киев горячая линияаксессуары для рейлинга на кухнюнаписание новостей для сайтастраховой юристсоздать бренд онлайнсип панели новосибирсклечение подагры в киеведома под ключ новгород