Дуучин Рианна болон Ким Кардашиан нарын төгс галбирын нууцаас “Ok” сэтгүүл дэлгэсэн байна. Кардашианы хувьд гоо сайхан, бие галбиртаа онцгой анхаарал тавьдаг нэлээд зарчимч нэгэн. Ялангуяа хоолны дэглэмийг чанд баримталдаг байна. Тэрээр өдөрт 1500-1700 калорийг өөрийн менюндээ оруулдаг аж. Ким Кардашианы хоолны дэглэмд турк бургер, гэхдээ талхгүй, гриллдсэн тахианы махан салат багтдагаас гадна олон төрлийн органик хүнсний бүтээгдэхүүн ордог гэнэ. Харин дуучин Рианнагийн хувьд анх олны өмнө гарч ирж байснаасаа илүү туранхай, гоолиг болсон гэдэгтэй санал нийлэх хүн олон.
Түүнд скинни өмд нь ямар сайхан харагддаг гээч. 24 настай дуучны хувьд скинни өмдөө санаа зоволгүйгээр өмсөхийн тулд биеийн тамир, дасгал сургуулилтыг нэн түрүүнд чухалчилдаг гэнэ. Тэрээр ууланд авирах, явган аялал хийх, алхах, морь унах зэрэг сонирхолтой спортоор хичээллэх дуртай. Харин ууланд авирч, морь унаж амжихгүй үедээ гүйлтийн зам дээр хэдэн цагаар ч хамаагүй гүйдэг гэнэ.
factnews.mn