Казахстаны Костаная хотын төвөөр зөвхөн дотоожтойгоо зугаалсан хоёр бүсгүйг цагдаа нар эрэн сурвалжилж эхэлжээ.
Тэд мөрөндөө цүнх углаж, хөлдөө өндөр өсгийт жийчихээд хотын гудамжаар хэнэг ч үгүй алхсаныг нэгэн эр сонирхогчийн камераар бичиж, youtube-д байрлуулсан байна.
“Костаная хотын халуун хавар” юмуу эсвэл “Гоо үзэсгэлэнгээ нуухын хэрэг юун” хэмээх нэр өгсөн энэхүү бичлэгийг цагдаа нар харсан даруйдаа олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан хэрэгт хоёр бүсгүйг буруутгахыг хүсчээ. Гэвч эхний ээлжинд бүсгүйчүүдийг олчих хэрэгтэй байгаа гэнэ. Бичлэгийг үзсэн зарим хүмүүс энэ хоёр бүсгүйг тайчих клубт харсан байж магадгүй хэмээн сэжүүр хэлж өгсөн ажээ.
Р.Гэгээ