Намайг Өсөхбаярын Дөлгөөн гэдэг. Би МУИС-н Урлаг судлалын ангид сурч байгаа. Хөгжим болон уран зураг, фото зургийн чиглэлийг сонирхож судалдаг.
Таны нэг өдөр:
Нэг өдөр. Өдөр болгон шинэ зүйлс, адал явдлаар дүүрэн дүүрэн өнгөрдөг. Өнөөдрийн хувьд хичээлдээ явсан. Нэг пар. Цонхтой цаг. Тэгээд дахиад нэг пар. 4:10 – МУИС 1р байрны гадаа Flashmob болсон. Би зураг авсан. Манай клуб-ынхан зохион байгуулсан юм. Тэгээд гадаа сонин байсан болхоор баахан юм бодож алхсан /алхах дуртай/. Гэртээ ирээд сонин санагдсан сэтгэгдлээ цаасан дээр буулгасан даа. Харин одоо СЭГСГЭРМААтай ярилцаж байна
Таны нэг 7 хоног:
Ажлын 5 өдрийг ухаангүй гүйсээр байгаад нэг л мэдэхэд өнгөрөөчихдөг. Хичээл, бие даалт, номын сан, клуб /сургуулийн урлагийн талын ажил явуулдаг клуб байдын/, сонирхол нэгтнүүд, найзууд, хөгжим, зураг, багшийн ажил /төгөлдөр хуур заана/, тэгээд гэнэтийн зүйлс… Үлдсэн 2 өдөр нь бас бус гэнэтийн ажил болон амралтанд зориулагдана. Өөр юу ч байдаг билээ дээ хэхэ ерөнхий төлөвлөгөө гаргахаас биш нарийн төлөвлөгөө гаргадаггүй болхоор тэгээд л…
Таны загварын чиг хандлага:
Ихэвчлэн чөлөөтэй, энгийн бөгөөд чамин, хааяа албаны, эмэгтэйлэг гээд л… Баригдах чиг хандлага байхгүй ээ
Залуустаа хандаж хэлэхэд:
Зөв бөгөөд адал явдалтай амьдрах… Зөв гэдэг нь ойлгомжтой байхаа. Адал явдалтай гэдэг дотор их юм багтаж байгаа л даа миний хувьд. Гол нь болсон бүх зүйлээс байнга суралцаж тэр дундаас сайн мууг нь ялгаж авах, хар ухаанд суралцах хэрэгтэй… Юу ч бай маш их уншиж /ойлгож/ байх. Үргэлж шинийг хайж бас хуучнаа хаяхгүй байх. Тэгээд Маш том хайрлах сэтгэлтэй, итгэлтэй байх. Ямар ч хэцүү зүйл тохиосон шантралгүй урагшлах. Үүр цайхаас өмнө үргэлж харанхуй байдгийг санах хэрэгтэй…БАЯРЛАЛАААА