Италийн Венец хотноо болж буй “Олон улсын архитектурын үзэсгэлэн”-нд Монголоос анх удаа Г.Бадруун, Б.Дөлгөөн нар оролцож байна. Тус тэмцээн нь жил бүр болдог бөгөөд дэлхийн архитекторуудын хувьд чухал үзэсгэлэнгийн нэгд тооцогддог аж.
Энэхүү үзэсгэлэн “Урд талаас нь харж байна” сэдвийн хүрээнд ирэх арваннэгдүгээр сарын 27 хүртэл үргэлжилж, шилдгүүдээ тодруулана. Үзэсгэлэнд 37 орны уран бүтээлчийн 88 бүтээл өрсөлдөх гэнэ.
Г.Бадруун, Б.Дөлгөөн нар Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх “Rural Urban Framework” төслийг санаачлан уг үзэсгэлэнд оролцож байгаа аж. Тэдний төслийг Хонконгийн их сургуулийн судлаач Жошуа Болшовер, Жон Лин нар удирджээ.