Хоёр хүүхдийн ээж Беки Эдвардс хэмээх англи бүсгүй паркийн тоглоомон машинд гацаж орхижээ. Эвгүй байдалд орж, илүүдэл жингээсээ болж, өөрөөсөө үхтэлээ ичсэн бүсгүй жингээ хасахаар шийджээ. Гурван жилийн өмнөх тэр хөгжилтэй явдлаас хойш Беки 114 кг туржээ. Беки нөхөр хүүхэдтэйгээ паркийн тоглоомон дээр суухдаа анх удаа өөрийнхөө амьдралын эрүүл бус хэв маяг, илүүдэл жингээсээ ичсэн аж. Тэрбээр “Тэр өдөр миний амьдралд тохиолдсон хамгийн муухай өдөр байсан. Бүх хүмүүс намайг шоолж, инээхэд би газар доогуур ормоор санагдсан” хэмээн дурсан ярьж байна. Бүсгүй жирэмсэн байхдаа тааралдсан болгоноо иддэг байсан бөгөөд өөрийнхөө жингээс хоёр дахин таргалсан юм. Беки хоолны дэглэм барих гэж хичээсэн ч бүтэлтэй юм болдоггүй байжээ. Өөрийгөө хэзээ ч туранхай болж чадахгүй гэж бодож байсан бүсгүй паркт болсон явдлаас хойш дуртай зүйлээсээ эхэлж татгалзсан юм. Өдөрт шоколад, чипс, амттан ихээр иддэг байсан Беки тэр бүхнээсээ татгалзаж, эрүүл хоол иддэг болсон байна.
Беки одоо амьдралдаа ийм шийдвэр гаргасандаа баярлаж явдаг гэнэ.